Орон нутгийн бүртгэлтэй азын дугаарын цахим дуудлага худалдааг энэ сарын 20-ноос эхлэн зохион байгуулах гэж байгааг Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ)-өөс мэдээлээ. 

Нээлттэй цахим дуудлага худалдаа нь auction.transdep.mn хаягаар наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 5-ны өдрийн хооронд явагдах юм. 

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 100,000 төгрөг. Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авч, дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23:00 цагт бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болно. Гэхдээ худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар л баталгаажихыг анхаарна уу. Ялагч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Мөн төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.

зураг

 

зураг