Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв. 

Энэ үеэр сургуулийн эдэлбэр газрыг хувьдаа завшсан багш нарын хууль бус үйлдлийг талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг өглөө. 

Тэрбээр "Нийтийн эдэлбэр буюу боловсролын байгууллагын зориулалттай газраас хулгайлж, хумсалж тэнд нь аминыхаа орон сууцыг барьдаг явдал бидний үеэр дуусгавар болох хэрэгтэй.

Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.

Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн хашаан дотор нэр бүхий 17 багш хэдэн жилийн өмнө дотуур байрыг нь хувьчилж авсныхаа дараа газрын зориулалтыг Засаг даргаараа “орон сууц”-ны гэж өөрчлүүлсэн байгаа юм. Энэ хууль бус явдал 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон байна.

Газрын зориулалт нь таван жилийн дараа дуусах байсан. Өөрөөр хэлбэл 2024 оны дөрөвдүгээр сарын 14-нд дуусаж, барилга барьсан байгаа юм. Ийм хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд хариуцлага тооцуулна.

Ингэж сургуулийн эдэлбэр газар, хашаа руу дайрдаг явдлыг Монголын нутаг дэвсгэр дээр гаргуулж болохгүй. Энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа" гэлээ.