Цаг улирлын тооны бичигт тэмдэглэснээр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Ням гарагт тохиож буй.

"Есдүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхгүй бөгөөд сургууль, цэцэрлэгүүд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч нар орчинтой нь танилцаж болно.

Есдүгээр сарын 2-ноос хичээл, сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлнэ" гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүйгээр нээлттэй өдөрлөг зохион байгуулж болох юм байна.