Хувийн сургуулиудын төлбөр энэ чигээрээ нэмэгдээд байвал боловсролыг импортлоход хүргэх магадлал өндөр
2024/08/21
Олон улсын хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай гэх зэрэг тодотголтой хувийн сургуулиудын төлбөр жил бүр нэмэгддэг.
Гэхдээ зарим нь төлбөртөө дүйцэх чанартай байж чадахгүй байгаа. Энэ асуудалд Боловсролын Яам шууд оролцох боломжгүй ч цаашид хэрхэн зүйтэй гэж үзэж байгаа талаар Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр нь Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлч асуув.
Ингэхэд тэрбээр "Энэ бол сонголтын асуудал. Яамнаас хувийн сургуулиудын төлбөр, мэдээллийг олон нийтэд нээлттэй тавиад, тэндээс нь эцэг эхчүүд өөрсдөө сонгох боломжийг нэмэх ёстой гэж харж байгаа.
Ер нь хувийн сургуулиудын төлбөр мөнгө энэ чигээрээ нэмэгдээд байвал боловсролыг импортлоход хүргэх магадлал өндөр болж байна" гэж хариулав.
Зочин · 2024/08/21
Энэ наранбаяр гэж малыг хурдан зайлуулах хэрэгтэй. Монголт ч гэх шиг хуцаваа. Арга залиараа хувийн сургууль байгуулчихаад Монголчуудыг олон жил шуллаа ш дээ энэ ханаж цаддаггүй хувийн сургуулиуд. Одоо ардчилсан намын үхээрүүдийн ардын намыг татан буулгаж бүх намуудыг нэг гараанаас зэрэг гарга гэдэг шиг хувийн сургуулиудыг татан буулгаж бүх хүүхэд багачуудыг эрх тэгшээр улсын сургуульд сургах хэрэгтэй байгаа юм даа.
Зочин · 2024/08/21
SEXSEER ANUSN80955877