Манай улсад төрийн айлчлал хийж байгаа Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч мотоцикл хөлөглөн Цонжинболдогт зочлов
2024/08/22
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.
Төрийн айлчлалын төгсгөлд буюу өчигдөр Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикл хөлөглөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цонжинболдогт зочилжээ.
Энэ нь манай улсад айлчлан ирсэн гадаад улсын төрийн тэргүүн мотоциклоор аялсан анхны тохиолдол болж байна.
Тэрбээр "Миний бие Монгол Улсад хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж байна" хэмээн наадмаар илгээсэн мэндчилгээндээ дурдсан байсан юм.
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцоно.
Зочин · 2024/08/25
XUCHINDUULI AXN XUSNEER80955877
Зочин · 2024/08/25
ANUSDI80955877
Зочин · 2024/08/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono