"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд дутуу гэх шалтгааны улмаас тус шүүх хурлыг есдүгээр сарын 11-н хүртэл хойшлуулжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноож байв.