Өнгөрсөн хоногт гал, усны осолд хүүхэд өртсөн хоёр дуудлага бүртгэгджээ
2024/08/27
Өнгөрсөн хоногт нэг хүүхэд галд өртөж нас барсан, нэг хүүхэд усанд осолдсоныг эрэн хайж байгааг албаныхан мэдээллээ.
ОБЕГ-аас мэдээлснээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэр шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 27-ны 03:54 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэний таван ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт 13 настай, эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
Нөгөө дуудлага нь орон нутагт бөгөөд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг өчигдөр 16:00 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид таван настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа гэв.
Зочин · 2024/08/27
DYRAA XANI80955877XUCHINDUULN
Зочин · 2024/08/27
TSAGN XANAGCH80955877
Зочин · 2024/08/27
ANUSDI80955877