Тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг автомашинаар мөргөж гэмтээжээ
2024/08/28
Хүүхдийн тоглоомын талбай руу автомашин дайрч орж хүүхэд гэмтээсэн гэх цахим сүлжээнд тавигдсан мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМОННХ-ийн мэргэжилтэн Д.Оюун "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 13:10 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийхэд Prius20 маркийн автомашин тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг мөргөсөн. Хүүхдүүд эмнэлгийн тусламж авсан.
Автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон. Энэхүү дуудлага мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн ярилаа.
Зочин · 2024/08/29
ANUSDI80955877
аюул · 2024/08/29
Машины бүрэн бүтэн байдлаа хангаж чаддаггүй хүнд яагаад ЖОЛООЧИЙН үнэмлэх өгсөн юм вэ? ТЦГ ын буруу байна даа.