ГССҮТ: Скүүтэр, цахилгаан дугуйгаас үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насныхан байна
2024/08/29
Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д скүүтэр, цахилгаан дугуйгаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насныхан байгаа талаар тус төвөөс мэдээлж дараах мэдээллийг өглөө.
Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйгаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эдгээрээс 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн ба нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс заслын эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-иар тус, тус тэргүүлж байгаа юм.
Зочин · 2024/08/30
XALYYTSX80955877
Зочин · 2024/08/30
GOE XALYYNR80955877
Зочин · 2024/08/29
SHAALTSD80955877XUSNR
Зочин · 2024/08/29
SAWI80955877ANUSN
Зочин · 2024/08/29
TANILTSD SHAALGD80955877
Зочин · 2024/08/29
ANUSN80955877XUCHINDX AXN BOOBN
Зочин · 2024/08/29
SEXSDI80955877