Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэл ихсэж байгаатай холбоотойгоор 1900-1234 лавлах дугаарт иргэдийн машин хаасан тухай дуудлага ихээр ирж байгаа аж. 

Иймд иргэдийг тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хааж тавьсан бол бусдыг хүндэлж холбогдох утасны дугаараа заавал үлдээж хэвшихийг Автотээврийн Үндэсний Төвөөс анхаарууллаа.

Хэрэв таны тээврийн хэрэгслийн гарах гарцыг тань хааж зогссон, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй тохиолдолд та 1900-1234 лавлах утсанд хандвал улсын дугаараар нь шүүлгэж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй нь утсаар холбож өгнө.