Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцуулав.

Тухайлбал хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд, амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг 12, 25-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 12-нд олгохоор төлөвлөжээ. 

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг энэ сарын 19-нд олгох юм.