Манай улс энэ оны эхний найман сард импортоор нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.  Энэ нь 2023 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.1 хувиар өссөн дүн болж байна. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Гадаад улсаас нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.5 тэрбум сая ам.доллар буюу 20.5 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.6 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.4 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 776.1 сая ам.доллар буюу 12.1 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.6 тэрбум сая ам.доллар буюу 21.3 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 661 сая ам.доллар буюу 8.8 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 400.7 сая ам.доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 154 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.9 хувь; ОХУ-д 25.2 хувь; Япон-д 10.0 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 4.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.

зураг

 

зураг

 

зураг