Энэ залууд Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ хэмээх нэрийг эцэг, эх нь хайрласан. Харин найзууд нь "Gee" хэмээх хочийг хайрласан гэнэ. Энэ хочийг түүнд найзууд нь өгчээ. “Gee” гэдэг нь "Гайхалтай" гэсэн утгатай үг гэнэ. 

Харин реппер гэх алдрыг өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж бусдад дуу хоолойгоо хүргэснээр ийн нэрлэгдэж олонд танигдсан.

Өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй, бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 

1999 оноос хойш хип хопдоо үнэнч байгаа сэтгүүлч, зураглаач энэ залууг зарим хүмүүс дуу дуулах биш хараал урсгадаг хэмээн шүүмжилдэг. Нөгөө хэсэг нь түүний улаан фэн гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.

Ингээд төрсөн өдрөөрөө хөл хийж буй Реппэр Gee-ийн бичлэгийг хүргье.

Д.Ана