Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын 1 дүгээр хэсэг буюу Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх хэсгийн засварын ажлыг
2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас
2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.