Зорчигчийн галт тэрэгний нэг купег хүүхдэд зориулж тохижуулах санал илэрхийлжээ
2024/09/11
Өнөөдөр "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Т.Цэндсүрэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зорчигчийн галт тэрэгний нэг купег хүүхдэд зориулж тохижуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Замын дарга Х.Хэрлэн уг саналыг талархан дэмжиж, хүүхдийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд тус нийгэмлэг нь хүүхдийн төлөө онцгой анхаарч ажилладаг нийгмийн хариуцлагатай байгууллага хамт олон гэдгийг дурдлаа.
НҮБ-ын “Хүүхдийн сан” нь хүүхдийн сайн сайхны төлөө олон төрлийн ажил зохион байгуулдаг олон улсын байгууллага юм.
Зочин · 2024/09/11
ternii orond eh nylhasiiig tohijuulaacheeeee