Энэ долоо хоногийн Бямба гарагт Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх авто замыг шинэчлэхээр болжээ.

Баянгол дүүрэг, Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.