Цахим орчинд иргэн О буюу Осоржамаа бусдад хутгалуулан гэмтсэн гэх мэдээлэл тараад буй билээ. Иргэн Осоржамаа нь сошиал орчинд танигдсан нэгэн бөгөөд түүнийг бусдад хутгалуулж нас барсан гэх мэдээлэл тараад байсан нь ташаа мэдээлэл аж. Энэ талаар цагдаагийн байгууллагаас өгсөн тодруулга мэдээг хүргэж байна. 

2024.09.17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалуулсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.