Монгол Улсын Хөдөлмөрийн баатар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан Замын даргын тушаалаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим төмөр замчдыг "УБТЗ" ХНН-ийн шагналаар шагналаа. Шагналыг "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн гардуулж баяр хүргэв. 

"ТӨМӨР ЗАМЧНЫ АЛДАР" цол тэмдгээр:

-Вагон ашиглалтын депогийн ахмад ажилтан П.Энхтунгалаг, Д.Сумьяа нарыг

"ТЭРГҮҮНИЙ ТӨМӨР ЗАМЧИН" цол тэмдгээр:

-Багахангай өртөөний жижүүр Д.Оюунсайхан

-Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн монтёр Б.Бат-Эрдэнэ нарыг

"ОНЦ ХӨДӨЛГӨӨНЧИН" цол тэмдгээр:

-Улаанбаатар татах хэсгийн мастер Т.Алтанхуяг, засварчин Б.Тайванжаргал, С.Золбаяр

-Мэдээлэл, технологийн албаны инженер Д.Баярцэцэг

"ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ"-ЭЭР:

-Зорчигчийн вагон депогийн инженер Б.Базарсад

-Улаанбаатар худалдааны төвийн мэргэжилтэн Д.Төгөлдөр

-Төв эмнэлгийн Статистик бүртгэл мэдээллийн ажилтан У.Хажид

-Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн чанарын менежер Д.Цэцэгсүрэн нарыг шагнасан байна.