Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж байгаа ажлыг түр зогсоожээ.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зайн стандартыг заасан байдаг. 

Уг стандартыг мөрдүүлж, шигүү барилгууд дунд орон сууц барих зөвшөөрөл олгохгүйг хотын дарга мэдэгджээ.

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 5.26, 4 дүгээр хавсралтад:

Тухайн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл нь:

  • Барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй /2-3 давхар бол/, 20м-ээс багагүй /4 давхар бол/, 21м-ээс багагүй /5 давхар/, 30м-оос багагүй /
  • Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10м-ээс багагүй /2-4 давхар/, 12м-ээс багагүй /5 давхар/, 15мээс багагүй /9 давхар/
  • Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хоорондох зай 18м-ээс багагүй /9-12 давхар/, 25м-ээс багагүй /16 давхар/ зайд байрлах шаардлагыг хангасан байна хэмээн заажээ