ЦЕГ: Монгол Улсад авто замын 113 хар цэг бүртгэгдсэн
2024/09/30
Сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн осол байнга үйлдэгдэж, гурав болон түүнээс дээш хүний амь нас хохирсон авто замын хэсгийг "хар цэг" гэж нэрлэдэг.
2024 оны байдлаар Монгол Улсад нийт 113 хар цэг бүртгэгдсэн. Ихэвчлэн шинэ, туршлага багатай жолооч нар тухайн зам дээр анх удаа зорчих үедээ осолд холбогддог.
Жолооч та хар цэгийн мэдээллийг хэрхэн яаж мэдэх вэ?
Энэ талаар "102 police аппликэйшний үйлчилгээ хэсэг рүү ороод замын мэдээлэл, хар цэг цэсийг сонгоход таны ойр орчимд байгаа хар цэгийн талаарх мэдээлэл гарч ирнэ.
Жолооч та орон нутгийн замд зорчихдоо хаана, ямар хар цэг байгааг мэдсэнээр учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадна" гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулж байна.
Авто замын болгоомжтой зорчих хэсгийг аймаг тус бүрээр нь НЭМҮТ-өөс өмнө нь танилцуулж байсан.
Болгоомжтой зорчих хэсэг:
Архангай аймгийн
- Эрдэнэбулган сум (6-р баг хоршоолол салдаг хэсэг)
- Их тамир сум (Эрдэнэтолгой баг дэлийн үзүүр)
- Хашаат сум (Цагаан хад баг)
- Тариат сум (Цагаан нуур баг Өлийн ам)
Өвөрхангай аймгийн
- Хархорин сум
- Нарийн тээл сум (эргэлттэй зам)
- Тарагт сум
- Хайрхандулаан сумын зам огцом эргэлттэй, эвдрэлтэй
Говь-Алтай аймгийн
- Дэлгэр сумын (дээд талын засмал зам)
- Шарга сумын (Ээвийн буудлаас хойш 10 км)
- Есөнбулаг (Рашаант багийн аймгийн төвөөс 40 км)
Увс аймгийн
- Тариалан сум тавдугаар баг аймгийн төвөөс 18-28 км дотор (уруу, огцом эргэлттэй зам)
- Наранбулаг сум аймгийн төвөөс 70-90 км Гүн бүрд орчим
- Өндөрхангай сум аймгийн төвөөс 100 км зам
Завхан аймгийн
- Загастайн даваа (Эргэлт ихтэй, тойруу хадан хясаатай зам)
- Ганцын даваа (Огцом, өгсүүр, эргэлттэй зам)
Ховд аймгийн
- Цэцэг сум (Барлагийн даваа)
- Алтай сум (Бодончийн хавцал)
- Мөст сум (Бага улаан даваа)
- Манхан сум (Ботгоны хавцал)
- Эрдэнэбүрэн сум (Хашаатын даваа)
Хөвсгөл аймгийн
- Алаг-Эрдэнэ сум (Хужиртын даваа Бага сараалж)
- Тариалан сум
- Тосонцэнгэл
- Бүрэнтогтох сум
Хэнтийн аймгийн
- Хамар даваа
- Дуутын даваа
- Замчдын даваа
Баянхонгор аймгийн
- Өлзийт сум, Цагаан хөтөл даваа
- Бууцагаан сум
- Бөмбөгөр сум, 2-р баг Байдраг гүүрний пост орчмын зүүн зам
Булган аймгийн
- Хутаг-Өндөр сум (Их булаг рашаан)
- Орхон сум (Оросын булаг газар)
- Бугат сум
Дорнод аймгийн
- Хэрлэн сум
- Матад сум
- Баян-Уул сум
- Булган сум
Баян-Өлгий аймгийн
- Бураатын даваа
- Хашаатын даваа
- Зээгтийн даваа
Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, эргэлттэй замтай учраас болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байсан билээ.
Зочин · 2024/09/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/30
SEXSYGR XUSSN SERELN80955877