Сэлэнгэ аймагт морьтойгоо гараад сураггүй болсон 33 настай малчинг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
2024/10/02
Онцгой байдлын газрын мэдээлснээр эрлийн ажиллагааг эхлүүлснээс хойш өчигдрийг хүртэл мухардсан тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж энэхүү шийдвэрт хүрсэн байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн Гүн толгой гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчинд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон.
Маргааш нь буюу есдүгээр сарын 21-ны 12:00 цагийн орчинд морь нь усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн бөгөөд аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Иймд онцгой байдлын газраас мөн эрлийг үргэлжлүүлэн зохион байгуулж өчигдөр 08:00 цагаас Жаргалант сумын Бумбат багийн Наян миль гэдэг газраас баруун зүгт Цагаан-Эрэг гэдэг газар хүртэл нийт 65 км-т Ерөө голын усаар завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт зогсоосон байна.
Зочин · 2024/10/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/02
SADARTLA80955877XALYYTSTL
Зочин · 2024/10/02
BOOBN YDAANR XXOJTAWIYYLI80955877
Зочин · 2024/10/02
XUCHINDX ERD XUSLEER SHAALGD80955877
Зочин · 2024/10/02
ANUSN80955877SHAALGYYLI