Баянзүрх дүүрэг, 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин сургуулийн уулзвар хүртэл авто замыг хааж хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

  • 2024 оны 10 дугаар сарын 6-ны 22:00 цагаас
  • 2024 оны 10 дугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.