АН, МАН-ын ухуулагчид хоорондоо маргалдан цагдаагийн газар дуудлага өгчээ
2024/10/07
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны аравдугаар сарын 05-ны 21:15 цагт “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Ардчилсан намын байранд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг зохион явуулжээ.
Шалгалтын явцад Ардчилсан намын ухуулах байранд нэр бүхий нэр дэвшигч нь ухуулагч таван иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Монгол Ардын намын нэр бүхий 10 ухуулагч орж, ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо түлхэлцэн эрх чөлөөнд нь халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мэс хэрэглэж, хүний мэндэд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй аж.
Зочин · 2024/10/08
TSAGR UILCHLX AXD
Зочин · 2024/10/08
ANUSDI80955877
Зочин · 2024/10/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono