Тавантолгойн түлш ХХК-ийн шуурхай хурал боллоо. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Үүнд:  

-Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр Баруун, төвийн үйлдвэрийн ажилчдад “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ны талаар сургалт зохион байгуулах,

-Зүүн үйлдвэрийн хоёрдугаар цехийн шугам жигдрүүлэх ажлыг аравдугаар сарын 10 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

-Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

-Нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 89000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

-ОБЕГ-ын гэрээт мэргэжилтний гэрээг сунгахыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгов.

-Шахмал түлшний түүхий эд мидлингүүдийн дээжийг хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлэхийг үүрэг болгов.