Сонгуулийн санал хураалтын өдрөөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг гурван өдөр зогсооно
2024/10/07
Эх сурвалжаас тодруулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт гурван өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг зогсооно.
Учир нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдах юм. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Аравдугаар сарын 11-ний Баасан гараг нь бүх нийтийн амралтын өдөр байна.