Үлгэр дуусах арай л болоогүй
2024/10/10
Өнөөгөөс 30 гаруй жилийн өмнө юм даа, Тамсагийн сав газраас газрын тос ер бусаар оргилж Монголын маань хөрсөн дор тийм их баялаг багтаж ядаж байсныг монголчууд мэдэрч улс орны минь хөгжлийн бас нэгэн үүд цэлийтэл нээгдлээ гэж баярлацгаасан даа. Ямар сайндаа анхны Ерөнхийлөгч П.Очирбат баярласандаа дээлийнхээ энгэрийг тостой гараараа мялааж байхав дээ. Тэр үед нэг тод харагдсан юм юу байсан бэ гэвэл манай улс тун удахгүй шатахууны хараат байдлаас гарах ирээдүй байх шиг байсан. Тийм болохоор түүнээс хойш Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай санаа сэдэл гарсаар л байв.
Үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ч Газрын тос боловсруулах үйлдвэр барьж шатахууны хараат байдлаас гарах тухай дурдаж байсан удаатай. Цөөнгүй төсөл боловсруулж тав, зургаан газарт үйлдвэрийн шав тавьж байсныг санаж байна. Тэр дотор дээрээс нь дэмжсэнсэн бол боломжтой төсөл олон байв. Даангүй Дарханд бас Сайншандад гээд. Ер нь тэр бүхнийг ажил болгосон бол өнөөдөр 2-3 үйлдвэртэй байхаар байж уу гэж бодогддог юм. Үйлдвэр барих тухай асуудал УИХ, Засгийн газарт оруулаад ирэхээр монополь эрх эдэлдэг шатахуун импортлогчдын төлөөлөл саад хийчихдэг. Нөгөө талаар шатахуун гол нийлүүлэгч Роснефтийнхэн ч зайнаас нөлөөгөө алддаггүй байсан байх.
Манайхны мангардууг далимдуулан өөрсдөдөө ашигтайгаар бүтээгдэхүүн хуваах гэрээгээ байгуулж амжсан Петро Чайна Дачин Тамсагийн хятадууд ч Монгол Улс өөртөө үйлдвэртэй болно гэсэн санааг сонсох ч дургүй байсан байж таараа. Хэрэг бололгүй өнгөрсөн амлалтууд зөвхөн мөрөөдөл болж он жилүүд солигдсоор байлаа. Тэр тухайд бичигч бивээр “Үлгэр хэзээ дуусдаг бол” гэсэн гарчиг дор удаа дараа асуудал хөндөн бичиж байсан юм. Үүнийгээ нэг хэсэг завсарласан даа. Учир нь түрүүчийн гэхээр юм уу даа. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Энэтхэгийн талаас үзүүлэх хөнгөлөлттэй зээлийн нэг тэрбум ам.доллараар жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж 90.4 сая ам.долларын ашигтай ажиллах үйлдвэрийг Дорноговийн Алтанширээгийн их талд барьж эхэлсэн явдал байлаа. Яахав хэлсэндээ хүрч үйлдвэр баригдаж байна л даа. Харин ашиглалтад оруулна гэсэн эхний амлалт хойшилсоор байгаа. Гэвч эхлэл байхад дуусах цаг ирнэ гэдэг дээ.
Үйлдвэрээ барьчихъя. Энэ нь Монголын түүхэнд нэг том алхам болно. Гэтэл мэргэжлийн зарим хүний ярианаас үзэхэд үйлдвэрийг ажиллах хүртэл саад цөөнгүй байж магадгүй л бололтой. Түүний нэг нь уг үйлдвэрээ түүхий эдээр хангахад тодорхой бодлого алга байх шиг. Тамсгаас тосоо татах хоолой барьж байгаа гэх. Гэтэл тэндээс олборлож байгаа газрын тос баргаараа Хятадын талын мэдэлд байдаг шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, Хятадын Петро Чайна Дачин Тамсаг компанийн хооронд байгуулсан 25 зүйл бүхий олон хуудас хавсралттай бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчид заахдаа хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгөнийхөө өртгийг нөхөх журмаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг талууд хувааж авна гэсэн заалт байдаг юм билээ. Энэ заалтаар бол олборлосон тосны 76 хувь Хятадынх, 24 хувь нь манай талд ногдож байгаа гэдэг. Энэ 24 хувийн ашиг Монголд ямар нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй олон жил болсон. Одоо хэвээр. Хамгийн гол юм бүтээгдэхүүн хуваах тэрхүү гэрээнд Монгол Улс өөртөө үйлдвэртэй болсон нөхцөлд хятадын компани газрын тос нийлүүлэх тун бүрхэг заалт бий.
Чухам ямар хэмжээгээр өгөх, авах тухай ойлголт тэнд байдаггүй юм билээ. Бас нэг хачирхалтай зүйл нь хэдий хэмжээний тос олборлож экспортлов гэх хэмжүүр Монголд байдаггүй. Хятадын талаас төдийг авсан гэх тооцоонд найдаж суудаг байх юм. Өнөөдөр Тамсгаас өдөрт олборлож буй 10 мянган баррель нефть хол давсаар л Хятадын өмч болж байгаа. Иймээс тэр их нефтийг Монголын газрын баялаг гэхээс биш манай өмч гээд буцаагаад авах эрх зүйн чадамж байхгүй байна. Тэр бүтээгдэхүүн хуваах гэрээ нь 2031 онд дуусгавар болно. Түүнийг хүлээгээд үйлдвэрээ аажуухан барих болж байна уу, мэдэхгүй. За үйлдвэр бэлэн боллоо. Тосоо авъя гэхэд Хятадын тал бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр өгнө гээд суучиж магадгүй. Тэгж чадах л байх. Тэгэхээр өнөөгийн ханшаар нэг баррель нефтийг 80 шахам ам.доллараар худалдаж аваад ашигтай ажиллана гэдэг юу л бол гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Тэд бас юу хэлэв гэвэл “Алтанширээд барьж байгаа үйлдвэр хүчин чадал нь бага учир чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүйдэж мэднэ. Уг үйлдвэр авсан түүхий эдийнхээ тал хувиар нь шатахуун хийнэ. Үлдсэн 50 хувь нь мазут болно. Тийм хэмжээний мазутаа ашиглах зах зээл манайд байхгүй шүү дээ. Уг нь томоохон үйлдвэр бол мазутаа дахин боловсруулаад бензин, түлш болгочихдог. Гэтэл дөнгөж 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэрт ийм боломж байдаггүй юм гэх. Одоо баригдаж байгаа үйлдвэр анхны тооцоогоор 800 гаруй мянган тонн дизель түлш, 340 орчим мянган тонн бензин, дээр нь шингэрүүлсэн хий, зуухны түлш үйлдвэрлэнэ гэсэн байх юм билээ. За тэгээд өөр сонголт байна гээд ОХУ-аас түүхий нефть авъя гэе. Бас л асуудал гарна. Өнөөдөр манайх хэрэгцээний шатахууныхаа 95 хувийг тус улсаас авдаг. Тэгвэл нэмүү өртөг шингэсэн бензин тосоо нийлүүлдэгээ өөрчилж түүхий нефтиэ өгье гэх бизнесийн биш том ухаан зарж манайхыг ивээнэ гэж үү. Үгүй л дээ. Нөгөө талаар Алтанширээд барьж байгаа үйлдвэрийн дэд бүтцэд зарцуулсан хөрөнгө асар их болж байгаа гэдэг. Тэр нь үйлдвэр барих хөрөнгөнөөс илүү гарч мэднэ” гэж эдийн засагчид хэлж буй. Наад зах нь цахилгааны эх үүсвэртэй болгох шугам сүлжээ барих, тосоо татаж авах 500 гаруй км хоолойг угсрах цаашлаад авто болон төмөр зам барихад зардал тун их.
Үүнийг мэдээд Энэтхэгийн тал хүртэл манай улсын Засгийн газрын шийдвэр амлалтад эргэлзэж байсан удаатай гэдэг.
Тэднийх “Бид амласан зээлээ бол өгнө өө. Гэхдээ уг зээлийн 15 хувиас доошгүй нэмэлт хөрөнгө оруулалтыг танай засгийн газар гаргахгүй бол үйлдвэрт зориулсан дэд бүтэц босгоход хэцүү шүү” гэж сануулсан байдаг юм. Энэ сануулга дотор зарцуулах хөрөнгөө нарийн тооцолгүйгээр үйлдвэрээ бариад эхэллээ дээ гэсэн анхааруулга байсан шиг санагддаг.
Энэ бүхнийг дурдсан маань газрын тосны үйлдвэр барих төсөл, хөтөлбөрийг шүүмжлэх санаа байгаагүй ээ. Харин үлдэж буй хугацаанд бодлого зорилгоо чамбайруулж учирч болох саадаас сэргийлээсэй гэсэн дээ бодол саналаа тэрлэж байгаа минь энэ шүү.
Энэ далимд хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 30-аад жил дураараа дургиж байгаа тухай хэдэн үг хэлэхээс аргагүйд хүрлээ.
Саяхан нэг хэвлэлд Монголын хууль шүүхийнхэнд хүчрэгддэггүй “Петро Чайна Дачин Тамсаг”-ийг хэрхэх вэ гэсэн нийтлэл гарсан. Тэгвэл хүчрэгддэггүйдээ биш хүчирхэхийг хүсдэггүйдээ л байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.
Энэ санаагаа бүр тодруулж хэлбэл манай өмнөх үеийн төр, засгийнхан “Петро Чайна Дачин Тамсаг”-ынхны толгойг илж 30-аад жил болсон юм шүү.
Улсын ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд тэнд очлоо л гэдэг. Юуг ч өөрчлөөгүй. Бүтээгдэхүүн хуваах нууцлагдмал гэрээг ч өдий хүртэл шинэчлээгүй байгаа.
Тиймээс Тамсагийн талд хятадууд дураараа дургисаар байна.
Уг нь гэрээгээр бол Бичигтийн боомт хүртэл 110 км сайжруулсан шороон зам, Баянхошууны боомт хүртэл 210,7 км хатуу хучилттай зам тавих байсан. Гэтэл энэ бүхнийг хийгээгүй.
Одоог хүртэл тос ачсан машинууд Матадын эрүүл сайхан тал нутгийг олон салаа замаар туучин бэлчээр нутгийг талхалж байгаа хэвээр. Нэг удаа нутгийн иргэдийн гомдлоор Улсын дээд шүүхээс бэлчээр нутгийн нөхөн төлбөрт 1,3 тэрбум төгрөгийг Петро Чайна Дачин Тамсаг” компаниар төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг хятадын тал зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан гэдэг. Энэ тухай Засгийн газарт асуудал орж ирэхэд төлбөр тавихыг түдгэлзүүлж алдруулсан түүх бий.
Бас Тээврийн газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас “Петро Чайна Дачин Тамсаг” компанид хамтарсан шалгалт хийж тос тээвэрлэхийг зогсоосон явдал гарсан. Гэтэл манайхан тэнд ажилласан байцаагч нарынхаа эрхийг хасч байсан хачин тохиолдол хүртэл гарсан.
Тэгэхээр манай талын эрх мэдэлтнүүд Хятадын талд зусар зан гаргадаг нь илт юм.
Хамгийн сүүлийн жишээ бас байна л даа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг халхавчийн цаана Монгол Улсад хуулийн дагуу төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлөлгүйгээр энэ онтой золгоод байна.
Уг нь бол Петро Чайна Дачин Тамсаг компанитай холбоотой хэрэг бүртгэлийн долоон хэрэг шалгагдаж түүнээс зарим нь шүүхэд шилжсэн байдаг.
2019-2020 онд тус компанид ирж ажилласан Хятад ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 2.4 тэрбум төгрөгийг төлөөгүй юм билээ.
Энэ хэрэг шүүхэд шилжсэн ч хэлэлцсэний эцэст “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь уг төлөх өрөөс зайлсхийсэн нь тогтоогдсон боловч шүүгдэгч Кан Дөчуан нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргах эрх бүхий албан тушаалтан биш гээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ шийдвэр уг хэргийг юу ч биш болгоод өнгөрөх янзтай байна.
Ер нь энэ хэргийн үнэн мөн нь яагаад олдсонгүй вэ гэвэл монголын хуульчид буруутангаа олж шүүсэнгүй юү дээ гэсэн санааг бий болгож байна. Монголд мөрддөг санхүүгийн журмаар бол аль нэг албан байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй сар илүү болсон нөхцөлд торгууль тавигддаг байх юм.
Гэтэл тэр хятадын компанийнхан нэг байтугай хэдэн сараар нийгмийн даатгалд өртэй явахад шүүх цагаатгаад өнгөрдөг гэдэг мөн сонин шүү.
Сонирхоод байхдаа ч яахав. Нөгөө л монголын төр засаг, хуулийнхан гадныханд ая тал засдаг хэвээр нь харагдлаа.
Цаашлаад нутгийн ардууд хааяа тэмцэл өрнүүллээ л юм болдог. Тэр нь эцэггүй хүүхэд баян айлын хүүхэд шоглохыг оролдсон юм шиг л дүр зургийг харуулдаг. Тэмцэл хийсэн тэднийг хэн ч дэмждэггүй болохоор тэр л дээ.
Яагаад энэ мэт баримтыг дурдав гэвэл хятадуудыг монголын хуулиас гадна даврангуй байлгаснаар хэзээ нэг цагт газрын тосны үйлдвэр босгочихлоо гэхэд за та нар эндээс гарч байгаа баялагаа ав даа гэж хэлэхгүй л болов уу.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хугацаа дуусахаас наана л лав ая таатай үг сонсохгүй байж магад.
Тиймээс газрын тосны үйлдвэртэй болох тухай үлгэр төгсөх арай л болоогүй байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Dr. Adity · 2024/10/12
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/10/11
SEXSYG ULGERERR SHONOJINGO SEXSDI
Зочин · 2024/10/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/10
MERGJLN XANAGCH80955877
Бат инженер · 2024/10/10
Яг үнэн нь энэ дээ. Ганц танкер олж аваад Арабаас газрын тос авахаас өөр арга байхгүй биз. Гэхдээ эдийн засгийн үр ашиг байх уу
Зочин · 2024/10/10
MERGJLN VANAGLGCH
Зочин · 2024/10/10
DYRN SEKSEER MERJLN80955877
Зочин · 2024/10/10
Энэ үлгэрийг эцэслээд өгөөсэй дарга нар яриад байхаар дуусна гэж бодоод бна ажлыг хийхээр дуусдаг юмшдээ
Зочин · 2024/10/10
XUCHINDEX ERD80955877
Зочин · 2024/10/10
TSAGN UILCHLI80955877AXTAI
Зочин · 2024/10/10
SEXSEER HARGAAN80955877