Нийслэлийн товчоод дээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж ЗӨСҮТ-д шинжлүүлэхэд тахлын үүсгэгч тогтоогдоогүй
2024/10/10
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ "Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд/ЗӨСҮТ/ өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа гэж мэдээлж буй ч энэ сарын 8-ны өдөр Blue Sky тауэрийн 00-ийн өрөөнөөс ууттай тарвага олдож, салбарын яамнаас мэдэгдэл гаргасан билээ.
Сануулахад Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглодог.
Хууль зөрчвөл нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгож, тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог байна.
Зочин · 2024/10/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/10
TSAGN UILCHLGG80955877ANUSN
Зочин · 2024/10/10
XUCHINDEX ERD DYRAARA80955877