Таван ААН шаардлага хангаж, такси үйлчилгээний зөвшөөрөл авсан
2024/10/16
2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-аас 107 дугаар тогтоолыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн Зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас/НТБГ/ хэлж байна. Албан бус тоогоор 25,000 орчим хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн цахим платформд бүртгүүлжээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу Нийтийн Тээврийн Бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм.
Өнөөдрийн байдлаар НТБГ-т хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван ААН байна. Эдгээр такси үйлчилгээ эрхлэгчид нь MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартад заасан
Зочин · 2024/10/16
XUCHINDUULI80955877ANUSDI