Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгааг сэрэмжлүүлэв. 

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан байх бөгөөд 12 нь бага насны хүүхдүүд байна.

Угаарын хий нь

  • өнгөгүй
  • үнэргүй
  • амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгааг мэдэх боломжгүй.

Иймд иргэд Та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар