-“Гурван Гал”, “Үрхэн”, “Интермед “ зэрэг эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байна-

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой иргэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн дэгдэлт ихэсдэгийг бүгд мэднэ. Амьсгалын замын өвчлөлүүлд хүндэрч улсын эмнэлгийн ачаалал ихэсч хүртээмжгүй болж эхэлдэг. 2023 онд яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76%-г амьсгалын замын цочмог хүнд халдвартай байсан статистик мэдээ байна. Томуугийн өвчнийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь A хүрээний H1N1, H3N2 В хүрээний вирусууд байдаг. Угтаа эдгээр вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой буюу вакцинжуулалт жил бүр хийгддэг. Тэгвэл Интермед, Гурван Гал, Үрхэн зэрэг эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байгаа юм байна. Тус вакцин нь ДЭМБ-н урьдчилан баталгаажуулалтад орсон буюу тусгай гэрчилгээтэй, Солонгос улсын Green Cross компаний вакцин бөгөөд 1 хүн тунд зориулагдсан савлагаатай гэдгээрээ улсын хийгдэж байгаа вакцинаас давуу талтай. Мөн 6 сараас дээш насны хүүхдүүд бүх насныхан хамрагдах боломжтой. Тус вакцин хийлгэсэн байхад 98%-н дархлаа тогтох бөгөөд ханиад томуу хүрсэн ч хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг мөн үнийн хувьд 1 хүнд 65,000₮өөр хийгддэг юм байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд дундаж зардал нь 300,000₮ байдаг тухай мэдээлэл байсан. Иймд 1-т урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зэрэг олон давуу талтай талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх боломж байхад үүнийг алдалгүй хийлгэж ханиад томуу тусч хүндрэхээс сэргийлэхийг ард иргэддээ уриалж байна.

Заавал бага насны хүүхэд гэлтгүй үйлчилгээний байгууллагын ажилчид, жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдах шаардлагатай зорилтот бүлэг гэж ДЭМБ-с тодорхойлсон байдаг юм байна. Албан байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдуулахыг ч уриалж байна.

Эх сурвалж: www.zms.mn