НӨАТ-ын буцаалтыг 27-ноос шилжүүлнэ
2024/10/23
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт хэзээнээс иргэдийн дансанд орж эхлэхийг тодруулахад "Гуравдугаар улиралын НӨАТ-ын буцаан олголтыг 10 дугаар сарын 27-ноос иргэдийн дансанд орж эхэлнэ" гэв.
Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв.
НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.