Татвар, торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй төлөөгүй автомашиныг 12-р сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2024/10/23
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт ороогүй, тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй.
Эх сурвалжийн мэдээлснээр тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд ороогүй болон татвараа төлөөгүй автомашиныг арванхоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Ингэснээр замын зохиомол түгжрэл буурна гэж үзсэн байна. Өдөрт гурваас таван тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч гэмтсэний улмаас зохиомол түгжрэлийг үүсгэдэг болохыг тайлбарлаж байсан юм.
Татварын тухайд хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй аж.
Түүнчлэн ирэх сарын 1-нээс импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй шинэ дугаар олгохгүй юм байна. Энэ оны хоёрдугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хурлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй машины дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон билээ.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээ:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл | Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ | ||
Нийслэл болон улсын зэрэглэлтэй хот | Орон нутгийн зэрэглэлтэй хот, сум | ||
1 | 2 дугуйтай мотоцикл | 2 000-6 000 | 1 800-5 400 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 1 500-9 000 | 2 800-8 400 |
3 |
Суудлын автомашин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
Нийслэл, түүний харьяа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-96 18-108 22-132 |
14-42 16-48 20-60 |
Бусад улсын зэрэглэлтэй хот /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/
|
|||
4 | Микроавтобус /15 хүртэл суудалтай/ | 35 000-105 000 | 28 000-84 000 |
5 | Автобус | 52 000-156 000 | 40 000-120 000 |
6 | Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай |
25 000-75 000 35 000-105 000 45 000-135 000 55 000-165 000 80 000-240 000 90 000-270 000 100 000-300 000 120 000-420 000 180 000-540 000 220 000-660 000 280 000-840 000 320 000-960 000 360 000-1 080 000 400 000-1 200 000 440 000-1 320 000 480 000-1 440 000 |
20 000-60 000 28 000-84 000 36 000-108 000 44 000-132 000 64 000-192 000 72 000-216 000 80 000-240 000 120 000-360 000 180 000-480 000 200 000-600 000 240 000-720 000 280 000-840 000 320 000-960 000 380 000-1 140 000 420 000-1 260 000 440 000-1 320 000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000-48 000 | 15 000-45 000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 14 000-42 000 | 11 200-33 600 |
9 | Бага оврын трактор | 7 000-21 000 | 5 600-16 800 |
10 | Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ | 5 500-16 500 | 5 500-16 500 |
11 | Цахилгаан тэжээлт автомашин | 0-100 000 | 0-80 000 |
Зочин · 2024/10/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Түгжрэл дахиад нэмэгдэх нь дээ. · 2024/10/23
За бас машин зогсоож түгжрэлээ нэмэхээр Нямборжуур шийджээ.. Энэ махан толгойт хулгайч хэний төлөө ингэж зохиомол түгжрэл үүсгэнэ вэ?
DR. ADITYA · 2024/10/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00