Ачааны болон суудлын автомашины импортын статистик мэдээллийг Гаалийн байгууллагаас танилцууллаа. 

Тодруулбал нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 102,353 ширхэг суудлын машин импортолжээ. 

Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Ачааны автомашины тухайд 2024 онд 24,193 ширхгийг импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар импорт өссөнийг мэдээллээ.