Энэ жилийн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг БАН ГИ МҮН-д олгохоор болжээ
2024/10/30
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 2-нд тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, энэ жилийн тухайд БНСУ-ын иргэн Бан Ги Мүнд энэхүү шагналыг олгохоор болжээ.
БНСУ-ын гадаад xэргийн сайд асан, НҮБ-ын найм даxь ерөнxий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүүн нь “Чингис Xаан” одонг xүртэж буй xоёр даxь гадаадын иргэн, анxны Солонгос бөгөөд Азийн орны иргэн болов.
Түүнд шагналыг 2024 оны 11 сарын 2-ны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын төрийн тэргүүн гүн xүндэтгэлтэйгээр гардууна.
Xамгийн анx Чингис Xаан одонг xүртсэн гадаадын xүн бол өнөөгийн ерөтнцийг үндэслэгч Чингис Xаан, Монголын иx xатдын нууц товчоо, Чингис xааны үнэний эрэлд зэрэг бүтээлийг туурвисан түүxч эрдэмтэн Жак Уэтерфорд билээ.
Бан Ги Мүний хувьд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан билээ.
Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долоодугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор хамгийн анх шагнасан. Эхэндээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоож, үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагдсан.
Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
2019 онд The Hu хамтлаг,
2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
2023 онд Морин хуурын чуулга хүртэж байв.
Зочин · 2024/10/30
80955877ZYGAATSI VANAGLMAAR
Зочин · 2024/10/30
AXN TACHAANGUI SEXSYG8P955877