БНСУ-ын "Wonjin beauty medical group"–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Од өдгөө тус улсын Ганнам дүүрэгт амьдарч байгаа аж.

Нийт 300 орчим хүмүүс оролцсон энэхүү шалгаруулалтад тэнцэж, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон тэрбээр гоо сайхны таван төрлийн хагалгааг үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй болсон юм.

Ингэснээр шинэхэн фото модель маань “Wonjin beauty medical group”-ийн нүүр царай болсон гэнэ. 60 насны босго давж яваа түүнд нүүрнийхээ арьсыг татуулж, нүдний сул унжсан зовхи зэргийг засуулах шаардлага зайлшгүй тулгарсан тэрбээр дараагийн хагалгаандаа орохоор зэхэж буй.

Тэгвэл гоо сайхны мэс заслаараа алдартай Солонгосын чадварлаг эмч нарын гарт өөрийгөө даатгасан тэрбээр Солонгос улсын Пусан хотод ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа наадамд оролцжээ.

Д.Ана