УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчсөн үү?
2024/11/12
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдүүлэхдээ огт байхгүй хуулийн заалт зохиож, уншсан асуудалд холбогдоод байгаа билээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу анх шүгэл үлээж, уг үйлдлийг бичлэгээр баримтжуулан, нийгмийн сүлжээнд нийтэлсэн юм.
Тодруулбал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганы индэр дээрээс чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь "Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг "3.2 Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэж дураараа зохиож уншсан аж.
Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж мэдэх юм.
Н.Отгон
sonin.mn
иргэн · 2024/11/12
үндсэн хуулиа тохируулаад засчихдаг биз дээ. дарга нар хэзээ буруутаж байлаа.
Зочин · 2024/11/12
Зочин · 2024/11/12
ИЛТГЭЛ БИЧИЖ ӨГСӨН ХҮН НЬ ХУДЛАА БУУДЧИХСАН ЮМ УУ
Зочин · 2024/11/12
ҮНЭН ЮМ УУ
Зочин · 2024/11/12
TSAGN SEKSEER80955877
Зочин · 2024/11/12
SADAR SEXSYG80955877UILCHLD
Зочин · 2024/11/12
BOOBN LAW80955877XXN