Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил энэ сард дуусна
2024/11/12
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн тойрог замыг дөрвөн замын уулзвар болгохоор шийджээ.
Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар, огтлолцол болгох ажлын хүрээнд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Замын хөгжлийн газраас хяналт тавьж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар цэвэр усны болон цахилгаан эрчим хүчний шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажил дуусах шатандаа орлоо. Энэ онд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор ТЦА, ЗХУТ-тэй хамтран хөдөлгөөн зохион байгуулалтын зургийг гаргаж, дөрвөн замын уулзвар болгохоор ажиллаж байна.
Нэмэлт эгнээ гаргах, тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн юм. Гэрээний дагуу 2025 оны наймдугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй" гэж өнөөдөр мэдээллээ.
Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгосноор гэрлэн дохиогоор зохицуулагдаж, тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад багатай болно гэж тооцоолжээ.