Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй
4 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Уг асуултай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын сан ямар нөхцөлд байна вэ, дээрх асуудлын талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй. Үүнд мэдээллийн буруу зөрүү ойлголтууд гарсан байх. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ЭМДС-д төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй. Энэ оны зарцуулалт эхний улирал болон төгсгөлийн саруудын санхүүжилтийг урагш татаж хэрэглэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн боловч улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ зогсоох, улмаар төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлд хүрээгүй.
-ЭМДС-гийн гэрээ нь хэтэрсэн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг зогсоосон уу, Гэрээ нь хэтэрсэн хэдэн эмнэлэг байна вэ?
-Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантай. ЭМДС нь хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаан тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн. Монгол-Японы эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв зэрэг эмнэлгүүдийн гэрээ хэтэрсэн асуудал бий. Гэхдээ гэрээний хэтрэлт боллоо гээд нэн яаралтай буюу шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
ANUSN80955877