Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “ГОЁЛ - 2025” өчигдөр Shangri La Ballroom-д зохион байгуулагдлаа.

37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмын топ моделиор А.Хулан шалгарчээ. Монголын Дизайнеруудын Холбооны гэрээт загвар өмсөгч тэрбээр 22 жил загварын тайзнаа алхаж буй туршлагатай нэгэн юм. 

"Гоёл - 2025" наадам энэ жил “Save this beautiful environment around you” гэсэн уриан дор зохион байгуулагдаж, Монгол, БНХАУ, ОХУ-ын чадварлаг моделиуд тайзнаа алхаж, Монголын дизайнеруудын бүтээлийг амилууллаа.