Н.Ариунболд: УИХ, Засгийн газар эрх мэдэлтэй, том байж болох ч хуулиас дээгүүр алхаж болохгүй
2 цагийн өмнө
Засгийн газраас 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл маргаан дагуулсаар байна. Энэ талаар Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Улс төрийн зарим намуудын төлөөллүүд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна. Та түүнийг дэмжиж байна уу?
-Монгол Улсад өнөөдөр бүртгэлтэй 37 нам байна. Үүнээс хэд нь өөрчлөлт хийхийг зөвшөөрч, хэд нь хүлээн авч байна вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Миний ойлгосноор, Улсын дээд шүүхээс мэдээлснээр, улс төрийн 5-6 нам энэхүү хуульд нийцүүлэн бүртгүүлэхээр хандсан байна. Зарим намууд дүрмээ хэлэлцээд, бүртгүүлэхээр бичиг баримтуудаа цэгцэлж байна гэсэн мэдээллүүд байна. Энэ тохиолдолд ямар нам нь хуулиа биелүүлээд, ямар нь биелүүлэхгүй жагсах ёстой юм бэ гэсэн “агсам” тавьж байна шүү дээ. Энэ хуулийг чинь бид биелүүлэх боломжгүй байна гэх мэт зүйлийг ялангуяа улс төрийн намууд ярих боломжгүй. Өнөөдөр батлагдаад, маргааш хэрэгжүүл гээгүй шүү дээ. Бүтэн жил хагасын өмнө батлагдаад, дүрэмдээ нийцүүлэх тав, зургаан сарын хугацаа байхад гэнэт өглөө сэрсэн мэт ярьж байгаа нь туйлын хариуцлагагүй байна. Монголчууд нийтээрээ аливаад хойрго хандаж, хойшлуулдаг хандлагатай нь үнэн. Гэхдээ ийм хандлагыг улс төрийн намууд “иргэн хүн шиг” битгий гаргаасай. Яагаад вэ гэвэл, улс төрийн нам гэдэг маш том хариуцлагатай институци. Төрийн эрх барих хэмжээний л намууд бий. Тэгэхээр нэгдүгээрт, боломжгүй. Хоёрт, бид Үндсэн хуулиараа иргэнээсээ авахуулаад Ерөнхийлөгч хүртэл бүгдээрээ хуулиа дээдэлдэг. Ялангуяа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд намууд хуулийг даган биелүүлнэ гээд заасан, бүр биелүүлэх үүрэгтэй. Гэтэл бид биелүүлэхгүй, биелүүлж амжсангүй гэсэн тайлбар тавьж байгаа нь туйлын хариуцлагагүй, өрөөсгөл мэдээлэл гэж үзэж байна.
-Дээрх хуулийн 2 дугаар зүйлд нэгд, “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны наймдугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ”. Хоёрт, “Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах юм билээ. Үүний цаана ямар нэг шалтгаан байна уу?
-Би хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж байгаа юм.
Засгийн газраас энэ хуулийн төслийг хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулъя гэж өргөн барьсан. Би үзэл баримтлалтай нь танилцсан. Түүн дээр яг тэр энэ нам гээгүй. Ямар ч нам энэ асуудлаар Засгийн газарт хандсан баримт байхгүй. Албан ёсоор Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн бүрдүүлбэр гэж байдаг. Түүнд нэг ч намын нэр, нэг ч намын санал байхгүй. ийм л хариуцлагагүй юм болж байх шиг байна. Хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллээс харахад, хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулж байна гэж улс төрийн таамаг, анализууд хийгээд байна. Тэрийг нэг их буруу биш байх гэж бодож байна.
-Зарим иргэд Ерөнхийлөгчийн засаглал чухал уу, Парламентын засаглал чухал уу гэдэг дээрээ тулаад, маргалдаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хүмүүс ямар зорилготой, дотроо юу бодож асуудалд хандаж байгааг би мэдэхгүй. Манай Улсын намуудын олонх парламентын засаглалыг илүү гэж үздэг байр суурийг улстөрчид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд ч илэрхийлдэг. Тэгэхээр энэ дээр аливаа санал, санаачилга байсан ч Уих-ын энэ олон тооны гишүүний “босго”-ыг давахгүй байх гэж бодож байна.
-Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилт 2027 оны наймдугаар сар хүртэл хойшилбол ямар хуулийн зүйл заалтыг зөрчинө гэж үзэж байна вэ?
-Сонин л юм болоод байна. Нэгдүгээрт, хуулиараа улс төрийн намын харилцааг зохицуулчихсан. Хүчин төгөлдөр үйлчлээд эхэлчихсэн. Намын дотоод үйл ажиллагааг зохицуулсан зөндөө зүйл заалт бий. Жишээ нь, төлөөллийн төв байгууллага, хяналтын байгууллагын 40 хүртэлх хувь нь аль нэг хүйс буюу эрэгтэй, эмэгтэйчүүд байна гээд заачихсан. Гэтэл дүрмээрээ тэгж заагаагүй нам зөндөө, бараг бүгдээрээ шахуу байх. Тэгэнгүүт хууль хүчин төгөлдөр байгаа учраас хуульдаа нийцүүлээд жендерийнхээ асуудлыг шийдэх үү, эсвэл 2027 оны наймдугаар сарын 1-нээс хууль хамаагүй ээ, бид дүрмээрээ явна гээд жендерийн асуудал ярихгүй байх уу гэх мэт жишээнээс авахуулаад ноцтой зөрчлүүд гараад байна. Одоо засгийн газраас өргөн барьснаар хуулиа дагахгүй, дүрмээ дага аа гэдэг хуулийн төслийг батлуулах гээд байгаа байхгүй юу. хууль муу, сайн байж болно, хамаагүй. Тэр бол тусдаа асуудал.
-Хуулийг биелүүлэх нь манай эрх зүйт төрийн гол зарчим биз дээ?
-Тийм. Алдаатай бол хуулийн алдааг засаад явж болж байна. Тэрийг биелүүлэхгүй хойшлуулна, дүрмээрээ явна гэж байгаа бол ноцтой гажуудал үүсгэхээр байгаа юм. Хэтэрхий яаран сандран, мэдүүлсэн хууль, тогтоомжоо судлалгүй өргөн барьсан, хуулийн зөрчилтэй хууль харагдаж байгаа юм. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа, түүнийг биелүүлэх, хяналт тавих төрийн байгууллага, намууд болон иргэдээс заавал санал авна. Саналын товьёог нь тусгаад, бүрдүүлбэрт хангана гэсэн хуультай. Гэтэл энэ товьёог байхгүй. хэлэлцүүлсэн үү, хэлэлцүүлээгүй юу, ямар санал гаргасан бэ, Улсын дээд шүүхээс санал авсан уу, тэгье, эсвэл үгүй гэсэн үү гэсэн тодорхой зүйл байхгүй. Энэ чинь өөрөө хуулийн зөрчил. Бүрдүүлбэр дутуу. Бүрдүүлбэр дутуу байхад хүлээж авсан нь Уих-ын Тамгын газрын алдаа.
-Хэрэгжүүлээд эхэлсэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, өөрчлөх хуулий заалт бий юү?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн 41-ийн 10 дахь заалт бий. Нэгэнт хэрэгжээд эхэлсэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах, хугацааг нь өөрчлөх хууль өргөн барьж болохгүй гэсэн маш тодорхой заалт бий. энэ чинь өөрөө хууль дээдлэх зарчмыг илэрхийлж байгаа байхгүй юу. Гэтэл нөхдүүд түрүүний хэлсэнчлэн хэрэгжиж байгаа хуулийг 2027 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулъя гэсэн марзан, логикгүй хуулийн төсөл оруулж ирж, хуулиа судлалгүй ноцтой алдаа гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яам, засгийн газрын холбогдох албаны хүмүүс, Уих-ын Тамгын газрын дарга, хуулийн алба хууль зүйн ноцтой алдаа гаргажээ гэсэн үг. Улстөрчид бол мэргэжлийн хуульчид биш шүү дээ. Гэтэл мэргэжлийн, албадад нь ажиллаж байгаа, төрийн захиргааны алба хашиж байгаа хүмүүс нь санаатай, санамсаргүйгээр ийм алдаа гаргаж байгаа нь маш бүдүүлэг алдаа л гэж миний хувьд үзэж байна.
-Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос энэ хуулийн төсөлтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Яг ямар шаардлагууд тавьж байгаа вэ?
-Миний саяны ярьсан зүйлүүдийг л шаардаж, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулъя гэж байгаа юм. Уих, Засгийн газар том байж болно. Эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ хуулиас дээгүүр алхаж болохгүй шүү дээ. энийг манай Уих-ын гишүүд, дарга цэрэггүй ярьдаг хэрнээ ам, ажил нь зөрөөд байна. Өнгөн дээрээ сайн байна гэчихээд, нөгөө талаараа муухай зүйл хийгээд байгааг хүн болгон харж байна.
-Шинэчилсэн найруулгаар Улс төрийн намуудын тухай хууль сайжирсан уу?
-Улс төрийн намын тухай хууль үзэл бодлоор эвлэлдэн нэгдсэн харилцааны зохицуулалт гэхээсээ илүүтэйгээр процессын шинжтэй, үйл ажиллагааг нь заасан, ялангуяа төртэй холбоотой, тухайлбал төрийн санхүүжилтийг яах вэ, хэн хяналт тавих вэ гэсэн харилцааг илүү дэлгэрэнгүй болгосон хуулийн зохицуулалт байгаа юм. Урьд нь байгаагүй. Тэрнээс шууд намын дотоод асуудал руу өнгийж болохгүй байх л даа. Яах вэ, зарчмын хувьд олонхоороо, ардчиллаараа асуудлыг шийдье, жендерийн асуудлыг шийдье гэсэн агуулгатай заалтууд байгаа юм. Тийм учраас муу хууль гэж хэлэхгүй. Хуулийг хэрэгжүүлээд, 10, 15 жилийн дараа сайн, муу хууль болсон эсэх нь харагддаг байхгүй юу.
-Та энэ хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгатай танилцсан байх. Юу бодогдсон бэ?
-Хууль тогтоомжийг шинээр батлахдаа маш сайн судалгаа хийсэн, иргэдээсээ асуусан гэдэг. Нидэр дээрээ хүмүүсээр хэлэлцүүлсэн болоод, санал авсан болоод, яамд нь сайтууд дээрээ тавьсан болоод, “дүр эсгэсэн ардчилал” гэдэг шиг хууль дүр эсгэн биелүүлдэг хүмүүс болж хувирах гээд байна. үзэл баримтлал, танилцуулга нь туйлын хангалтгүй боловсруулагдсан, өргөн мэдүүлсэн процесс нь ч тэр. Тэрийг хүлээж аваад, Уих-ын даргад танилцуулж байгаа процесс нь ч тэр зориуд “нүдээ дарж байгаад” аваачаад өгчихсөн байх л гэж бодож байна. Ямар ч хуульч түүнийг уншаад болохгүй л гэж хэлнэ. Цаана нь улс төрийн ашиг сонирхол байгаа учраас мэдсэн ч мэдээгүй юм шиг, улс төрийн намууд хамгаална гэж бодоод, төрийн захиргааны албан хаагчид нь нүдээ дарж байгаад явуулж буй байх аа л гэж хардаж байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
Зочин · 44 минутын өмнө
SEXSYD DYRTAI AXTAI TSAG80955877
Зочин · 57 минутын өмнө
MERGJLN SEXSY80955877XNTLA
Зочин · 2 цагийн өмнө
SHAAX DYRTAI SEXSY ERD80955877TAALLAAR
Зочин · 2 цагийн өмнө
SADARLMAAR SEKSDNE80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEKSYGEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN BOOWN GUN LAW GOE XOXOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER XUSDEG GOE XUSNEER VANXANDI