2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулагдана.  Шалгалт зохион байгуулах төвүүдийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр танилцуулав.

Нийслэлд 2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт авах төвүүд:

 

Орон нутагт авах төвүүд:

 

Шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлсэн байх баримт бичгүүд:

  • Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.