Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Дөрөө” нуурын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага энэ сарын 2-ны 17.30 цагт тус аймгийн онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байжээ.

Улмаар алба хаагчид 6 цаг ажиллаж, автомашиныг уснаас татан гаргасан байна.