ХЭҮК: Комиссын гишүүд нэгнээ тагнаж чагнасан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье
17 цагийн өмнө
ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг цахим орчинд тархсан ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнаж чагнасан гэх мэдээллийн дагуу сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Өнөөдөр цахим орчинд "ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо" гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээж байна. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагад ХЭҮК-оос мэдээлэл, тайлбар өгье.
ХЭҮК төр хүний эрхийг хангах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллага. Энэ ч утгаараа ХЭҮК Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэх үүргийг хэрэгжүүлж ирсэн. Цахим орчинд тархсан мэдээлэлд ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ тагнаж чагнасан гэх утга агуулгатай мэдээллийг түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэхүү мэдээлэл нь Тамгын газрын ажилтнууд хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа хоёр албан хаагчийн хооронд үүссэн маргаантай холбоотой асуудал. Аливаа хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн зүгээс ч тэр, албан хаагчийн зүгээс ч тэр бие биеэ үл хүндэтгэх, ажлын байранд дарамт үүсгэх асуудлыг Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны хуулиар хориглосон байдаг. Энэ төрлийн хэрэг маргаан үүссэн тохиолдолд аливаа ажилтан хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд тухайн байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон холбогдох ёс зүйн хороо, зөвлөл хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх, ХЭҮК-т гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй.
Энэ ч үүднээсээ Комиссын албан хаагчдын дунд үүссэн маргаантай холбоотойгоор гомдлыг ХЭҮК-ын Тамгын газрын даргад 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гаргасан байдаг. Тухайн гомдлыг хүлээн авч, хянаад “алба хаагчдын хооронд ёс зүйн маргаан байх үндэслэлтэй байна” гэж үзээд ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хороонд тухайн маргааныг шилжүүлсэн байгаа. 2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн тухай хуульд Ёс зүйн тухай хууль гэж байдаг. Энэ ч үүднээсээ ХЭҮК-т гаргасан гомдлын дагуу Ёс зүйн хороо хяналт шалгалтын ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан байна гэдэг дүгнэлтийг ирүүлсэн. Дүгнэлттэй холбоотой ёс зүйн хариуцлага хүлээлгэх тушаал шийдвэрийг гаргасан. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллагад хандах эрх нь нээлттэй.
Энэ ч үүднээсээ гомдолд холбогдогч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, шийдвэртэй холбоотой асуудлыг нягтлуулахаар хүсэлтээ гаргасны дагуу өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ хэрэг шалгагдаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийг бид хүлээж байна. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг бид олон нийтэд танилцуулах болно.
Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh