Нэгдүгээр сургуулиас Их тойруугийн уулзвар хүртэл Зогсоол төсөл хэрэгжинэ
2024/12/06
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн аравдугаар сард Замын Хөгжлийн Газраас зарлаж байв.
Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл нь
- Баянгол дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо
- 3, 4 дүгээр хороолол
- Ард Аюушийн өргөн чөлөө
- Эх нялхсын уулзвараас Өргөө кинотеатрын уулзвар хүртэл худалдааны төв орчмын замын урд, хойд тал
- Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо
- Нэгдүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл
- Сөүлийн гудамжны замын урд, хойд талын зам дагуух авто зогсоолд хэрэгжих юм байна.
Тус төсөл хэрэгжсэнээр зогсоолын эргэлт, хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах, тухайн бүсэд байгаа худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар 72 байршилд нийслэлтэй гэрээ байгуулсан 1,870 төлбөртэй зогсоол үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Судалгаагаар Бага тойрууд авто зогсоол 130%, Их тойрууд 119%-ийн эрэлттэй гэж гарчээ.
Зочин · 2024/12/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/06
ANUSDI80955877
Зочин · 2024/12/06
SEXSY AJIL ZN80955877