Ц.Туваан: Халзан Бүрэгтэй дээр хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй
2024/12/06
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас Халзан Бүрэгтэйн ордын талаар тодрууллаа.
-Халзан Бүрэгтэйн орд дээр салбар яамнаас ямар бодлого барьж ажиллах вэ?
-Сүүлийн үед дэлхий тодорхой шилжилтүүдийг хийж байгаа. Үүний нэг нь эрчим хүчний шилжилт, ногоон шилжилтүүд байгаа юм. Тэр ч утгаараа уул уурхайн салбарынхны ярианы 50 хувь нь чухал ашигт малтмал, газрын ховор элемент болчихоод байгаа. Халзан Бүрэгтэйн энэ орд бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон лицензийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр ард түмнээ буруутгамааргүй байна.
Ямар нэгэн буруу зөрүү тайлбарыг хийгээд ураны агууламж өндөртэй, цацраг идэвхт юм гэсэн ойлголтыг өгснөөр ард түмэн ийм байдалд хүрсэн байж магадгүй. Гэвч бид дэлхийн чиг хандлага, газрын ховор элементээс таван жил алдахад л дэлхийгээс бүрэн хоцроод дахин ярих боломжгүй болно. Тэгэхээр Монгол Улс зөв ойлголтуудаа өгч, иргэдээ мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажлаа сайн хийх шаардлагатай байна. Халзан Бүрэгтэй дээр хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй.
-Хариуцлагын асуудал яригдах уу. Засгийн газраас нь бодлого гаргаад явуулах гэхээр нэг аймгийнх нь Засаг дарга жагсаал зохион байгуулаад хаалгачихдаг байдлыг яах юм бэ?
-Бид нэг тийшээ харж хөгжил яриад, нөгөө тийшээ хараад эдийн засгийг нэмэгдүүлэх салбараа муулаад байж болохгүй. Тэгэхээр ийм зөрчилтэй асуудлууд дээрээ ажиллах л хэрэгтэй байна. Салбар яамны зүгээс төслөө хамгаалах ёстой. Тийм ч учраас мэдээллээ өгөөд явж байгаа. Гэвч тухайн аймгийн хил дотор Монгол Улсад мөрдөгдөж байгаа 800 гаруй хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах л ёстой.
-Үүргээ биелүүлээгүй Засаг даргын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танай яамнаас оруулах боломжтой юу?
-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэвч салбарын сайдын хувьд тухайн Засаг даргатай уулзана л гэж бодож байгаа.
Т.ХӨВСГӨЛ
Зочин · 2024/12/08
BOOBN XXNO80955877ANUSN
Зочин · 2024/12/08
GOE XILGEED80955877SEXSDEED
Зочин · 2024/12/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/06
Иргэн · 2024/12/06
Уран олборлоод гадаадад гаргалаа гэхэд ураныг хэрэглэснийхээ дараа хаягдлыг нь олборлосон улс руу нь буцаадаг олон улсын хуультай. Тэгэхээр хүний өөрийн баахан цацраг идэвхит хаягдал дунд амьдрана гэсэн үг. Нэг л буруу олборлох ажиллагаа хийвэл сүйрэлийн аюултай. 100 хувь аюулгүй олборлоно гэж байхгүй. Өндөр цалинд нь хууртаж баахан сайхан залуучуудаа амь насаар нь хохирооно. Олборлоод хэрэггүй ээ
Зочин · 2024/12/06
SHAALGYYLI80955877
АРД · 2024/12/06
"бид дэлхийн чиг хандлага, газрын ховор элементээс таван жил алдахад л дэлхийгээс бүрэн хоцроод дахин ярих боломжгүй болно..." гэж хэлж байгаа хүн бол их шуналдаа автсан, ирээдүйгээ харж чаддагүй гэнэ, учир нь газрын хөрсөн доор байгаа баялагууд хэзээч үнэ цэнэ ээ алдахгүй гэдгийг мэддэгүй этгээд монголын төрд байна гэхээр данхан толгойт одоо яан даа хөөрхий гэж
Зочин · 2024/12/06
SEXSDI80955877