Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал аймаг дүүргүүдэд харилцан адилгүй байна.

Ихэвчлэн бага насны хүүхдүүд ханиад томуугаар өвдөж байгаа тул амны хаалтыг тогтмол хэрэглүүлж, шим тэжээлтэй хоол хүнс идүүлж, эрт унтуулж сайн амраах зэргээр хүүхдийнхээ дархлааг дэмжихийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Амралтын өдрөөр нийслэлийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авахад 2311 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 1.5 хувиар өсжээ. Мөн амбулаториор үйлчлүүлэгчдийн 8924 нь томуу , томуу төст өвчний шалтгаантай байгаа ба энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр өгөв.

Эх сурвалж:www.polit.mn