Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ
өчигдѳр
Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay төлбөрийн системд картаа холбон ашиглах боломжтой боллоо.
Ингэснээр Голомт банк өмнө нь тулгарч байсан Apple Pay хэтэвчтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгож байна.
Apple pay гэдэг нь?
Дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм.
Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө.
Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой.
Онлайн худалдан авалтын төлбөрөө Apple Pay ашиглан нэг үйлдлээр төлөх боломжтой.
Интернэт хөтөч ашиглан хийж болох бүх гүйлгээг Apple Pay-ээр хурууны хээ, царай таних технологиор хормын дотор гүйцэтгэхээс гадна Apple Music, Apple News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн татах, ICloud-ийн багтаамжаа нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр тооцоогоо хамгийн хялбараар шийдээрэй.
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн хялбар төлбөр тооцоог үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.
Дэлхийн өнцөг булан бүрд сая сая хэрэглэгчид Apple Pay-ийг ашиглаж байна. Харин онлайн болон оффлайнаар бизнес эрхлэгчид Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн найдвартай бөгөөд хялбар шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгохоос гадна хүртээмжтэй ажиллаж, худалдан авалтын сувгаа нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.
Apple Pay-ийн давуу тал:
- Хоёрхон товшоод л гүйлгээ хийх тул карт, бэлэн мөнгө ашиглахаас илүү хялбар.
- Хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан.
- Дэлхийн хаана ч NFC технологийн тусламжтайгаар хормын дотор төлбөрөө төлнө.
- Хэдэн сая онлайн худалдааны вэбсайт болон аппликэйшнд уншдаг.
Apple Pay-д Голомт банкны картаа холбосноор…
Голомт банк олон улсын төлбөр тооцоо хийх гарцыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран дэвшилтэт шийдлүүдийг Монголд анхлан нэвтрүүлсээр байна. Энэ хүрээнд олон улсад өргөн хэрэглэгддэг хэд хэдэн төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны картыг амжилттай холбосон бол ийнхүү Apple Pay хэтэвчид картаа холбон төлбөр тооцооны асуудлаа хялбарчлах бас нэгэн боломжийг харилцагчдадаа олгож эхэллээ.
Ингэснээр Голомт банкны харилцагчид төдийгүй Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд Apple Watch болон iPhone гар утсаа ашиглан дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх шинэ боломж нээгдэж байна.
Та SocialPay аппликэйшнээр дамжуулан Голомт банкны Mastercard болон Т картыг Apple Pay-д холбох боломжтой бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Нэмж дурдахад Mastercard брэндийн, олон улсын эрхтэй картыг Голомт банк анх 1999 онд Монголд нэвтрүүлж, 2018 онд тус брэндийн анхны виртуал картыг зах зээлд гаргаснаар өдгөө олон улсын Mastercard брэндийн картыг хамгийн олон төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж байна.