2025 оны цэргийн бүртгэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл E-Mongolia системээр бүртгэнэ.

Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээр очиж бүртгүүлэх боломжтой аж.

Тодруулбал Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл аймагт энэ сарын 10-наас цэргийн бүртгэл эхэлсэн бол 15-наас Дорноговьд, 16-наас Дорнод, 23-нд Орхон аймагт хуваарьтай.

Нийслэлд цэргийн бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжлэх юм.