Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Монгол улсад Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийг 2025 оноос хэрэгжүүлэхээр 1,5 сая ам долларын санхүүжилт баталсан.

Уг төслийн Ази болон Монгол улсад хэрэгжүүлэх төслийн багийн удирдлагын газрын дэд дарга Трэйси Хаври, хөтөлбөрийг олон улсад амжилттай хэрэгжүүлж буй ЭПИК төслийн хөтөлбөрийн захирал Сандип Мехарвал, зөвлөх Яссар Санад зэрэг төлөөлөгчдийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.

Энэхүү хөтөлбөр дэлхийн 50 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж байна.