Ерөнхийлөгч хориг тавихаас өмнөх 2025 оны төсвийг баталсан УИХ-ын чуулганы 11-р сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны ирц болон санал хураалтын мэдээллийг ил тод авахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Тамгын газарт хүсэлт гаргасан байдаг.

Учир нь тухайн өдрийн чуулганы хуралдааны санал хураалт эргэлзээ үүсгэсэн тул энэ асуудал үүссэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан

 “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” гэжээ.